We are a company specializing in the import of high-quality Japanese vehicles.

Бид Япон улсаас найдвартай, өндөр чанарын автомашин импортлон, хэрэглэгчдэдээ хүргэж буй мэргэжлийн компани юм.

Үргэлжлэл
Address
406-Tanan center, Oyutan st, khoroo 8, SBD, UB, Mongolia
Contact
Office: 77112357, Mobile:89182357
E-mail
Facebook: Aivest Japan info@chikarajapan.com

Машинаа сонго – үлдсэнийг бид хариуцна! Бид таны өмнөөс дуудлага худалдаанд оролцон, сайн үнэлгээтэй, найдвартай автомашин авахад тань тусална.

Дуудлага худалдаанаас хүссэн автомашинаа манай компанийн зуучлалаар хялбархан худалдан аваарай.

Япон автомашины дуудлага худалдааны талаар ерөнхий ойлголт:

Японы автомашины дуудлага худалдаа нь хуучин автомашиныг тендерийн системээр борлуулдаг найдвартай арга юм. Энэхүү систем нь өндөр чанартай япон хуучин автомашинаар хэрэглэгчдийг хангах зорилготой. Япон даяар үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй дуудлага худалдааны төвүүдэд долоо хоног бүр 140,000 гаруй автомашин бүртгэгдэн худалдаалагддаг.

Үргэлжлэл

Япон ачааны автомашин захиалах алхамууд:

1) Автомашинаа сонгох – Та манай санал болгож буй автомашинууд дундаас өөрт тохирох машиныг сонгоно. 2) Урьдчилгаа төлбөр байршуулах – Сонгосон автомашинд оролцохоор урьдчилгаа төлбөрийг манай данс руу шилжүүлнэ. 3)Дуудлага худалдаанд оролцох – Манай баг таны сонгосон автомашинаар дуудлага худалдаанд оролцоно. 4)Худалдан авсны дараа үлдэгдэл төлбөр төлөх – Хэрэв таны сонгосон автомашин амжилттай худалдаж авсан бол үлдэгдэл төлбөрийг төлнө. 5) Автомашиныг Монгол руу тээвэрлэх – Бид таны автомашиныг Японоос Монгол руу тээвэрлэнэ. 6)Монголын гааль дээр хүлээн авах – Автомашин Монголд ирсний дараа олон улсын тээврийн зардал, гааль болон татварыг төлөөд автомашинаа хүлээн авна.

Үргэлжлэл

Японы дуудлага худалдаанаас авах давуу талууд:

1) Дуудлага худалдаанд оролцож буй автомашинуудын түүх, мэдээлэл үнэн бодит байдаг. Жишээлбэл, ослын түүх, эд ангийн засвар, сольсон эсэх зэрэг мэдээлэл нь үнэлгээний хуудсанд тодорхой бичигдсэн байдаг. 2) Япон улсад автомашины гүйлтийг ухраадаг явдал бараг байдаггүй. Гүйлтийн заалт нь үнэн зөв, найдвартай тооцогддог. 3) Хөгжим болон бусад дагалдах хэрэгслүүд тухайн автомашиндаа байгаагаар ирдэг. Суулгасан тоноглолыг тусад нь авах шаардлагагүй. 4) Зах зээлийн үнээс хямд үнээр автомашин худалдан авах боломжтой. Дуудлага худалдаа нь хямд, найдвартай сонголт хийх боломжийг олгодог.

Үргэлжлэл

Манай байгууллагыг сонгон үйлчлүүлсэн хүмүүсийн сэтгэгдэл

2024 оны 7000 km гүйлттэй Land Criuser Prado автомашиныг манайхаар дамжуулан дуудлага худалдаагаар худалдаж авсан үйлчлүүлэгч.

S. Erik
Бидэнд дахин итгэл хүлээлгэж, 3 дахь удаагаа автомашин захиалсан үйлчлүүлэгчдээ талархал илэрхийлье!

"Танай байгууллагаар дамжуулан өөрийн хүссэн автомашинаа авсандаа маш их баяртай байна. Дотоодын зах зээл дээрх үнэтэй харьцуулахад хамаагүй хямд үнээр, маш бага гүйлттэй, нэмэлт Японд суурилуулсан тоноглол бүхий машин авсан нь үнэхээр сэтгэлд нийцсэн. Найз нөхөддөө танай үйлчилгээг заавал санал болгоно!"

Япон даяар зохион байгуулагддаг 100 гаруй дуудлага худалдаанд долоо хоног бүр 140,000 гаруй автомашин оролцдог бөгөөд та тэдгээрээс өөрт хүссэн машинаа сонгон худалдан авах бүрэн боломжтой.

Translate website»